Saturday, December 3, 2011

PSvita ( Iconic )

PS_Vita_E3 
Тун удахгүй буюу ердөө хэдхэн хоногийн дараа Sony - ын шинэхэн Portable Console худалдаанд гарахад бэлэн болоод байна. Тиймээ энэ бол PSVITA. Portable Console гэхэд янзын сайхан зураглалыг харуулж чадхаас гадна сүүлийн үеийн дэвшилтэд гэсэн бүхнийг өөртөө багтаасан PSVITA нь Portable Console - ын түүхэнд цоо шинэ эринийг авч ирлээ. Товчхон хэлхэд та PSVITA - тай байхад ярихаас бусдыг хийж чадна гээд боддоо...

 
  • Analog Stick - тэй болсон [Одоо тоглоход илүү амар боллоо шүү дээ. Яг л PS3 - ынхаа гар шиг]
  • Урдаа Touchscreen - тэй [яг л APPLE шиг хэхэ]
  • Ардаа хуруу мэдрэгчтэй [Арын мэдрэгчинд хүрсэн таны хурууны байгаа газар урд дэлгэцэнд овойн харагдах юм. Энэ технологи нь тоглоом тоглоход түлхүү хэрэглэгдэх юм байна]
  • Хөдөлгөөн мэдрэгчтэй [Хазайлт болон дээш, доош, зүүн, баруун мөн сэгсрэлт]
  • 3G сүлжээтэй бас болоогүй ээ WiFi - тай [Интернэтэд тавтай морил]
  • Хүчин чадал маш сайжирсан бөгөөд XBOX, PS3 тай эн дүйцэхүйц болжээ [Тоглоход дэндүү урамтай байх болно. PS3 аа халааслаад явж байнаа л гэсэн үг]
Иймэрхүү зүйлс PSVITA - д багтсан байгаа. Ёстой л байж болох бүхнийг л багтаасан байгаа биздээ. Тэгхээр PSVITA - тай байхад та интернэтээр аялаж, дуу сонсож, бичлэг үзэж хийж, зураг авч мөн мэдээж тоглож чадна. Өөр танд юу хэрэгтэй гэж? Ярих уу? Больж үз тэр чинь тусдаа зүйл :P
Та PSVITA худалдаж авах талаар бодож байнуу? Танд үнэ нь сонин байна уу? Санаа зоволтгүй ээ ердөө :
  • Wi-Fi Model - нь Доллараар 249$, Еврогоор 249
  • 3G/Wi-Fi Model - нь Доллараар 299$, Еврогоор 299
Хямдхан байгаа биздээ :D [гэхдээ энэ нь дан Console - ын үнэ шүү] Би ер нь авах талаар бодож байгаа харин авхаар боллоо гэхэд нэг зүйл бий. Тэр бол ХАМГААЛАЛТ.
Sony - ын зүгээс саяхан хийсэн мэдээллийг та бүхэнд доор хүргье : 
Sony - ын хөгжүүлэгчидийн төлөөлөл болон ноён Шимада мэдэгдэл хийхдээ, PSVITA нь Universal Memory болох SD - ыг бус харин Sony - ын зүгээс PSVITA - д зориулан гаргасан тусгай Memory - ыг хэрэглэх гэнэ.
ps-vita-memory-cards
Хэмжээний хувьд дээр харж байгаачлан 4, 8, 16, 32GB гэсэн 4 төрлийн сонголттой. Харин үнийн хувьд ...
Чөтгөр гэж !!!
  • 4GB - 29.99$
  • 8GB - 44.99$
  • 16GB - 69.99$
  • 32GB - 119.99$
Арай л дэндүү юмаа бурхан минь !!! Бүр арай дэндүү юм. 32GB нь бараг Console - ынхаа үнийн тал нь гэхээр одоо юу гэсэн үг вэ? Та ердөө 32$ той байхад 32GB - ын SD Card авч чадна, 85$ - оор 500GB - ын зөөврийн HARD авч чадна гээд боддоо. За бүр PSVITA + 32GB авах мөнгөөр бараг л XBOX360 - ыг HARD - тай нь хамт авч чадна !!! Аймшигтай...
Хамгийн тэнэг нь энэхүү MEMORY нь зөвхөн дуу, бичлэг, зураг болон тоглоомын SAVE, UPDATE, PATCH - л унших зориулалттай бөгөөд MEMORY - ноосоо тоглоом тоглох боломжгүй гэнэ шүү хө. Нэгэнт иймээс хойш хэрэв та PSVITA дээрээ тоглоом тогломоор байгаа бол тоглоомыг нь оригоор нь худалдаж авах хэрэгтэй болох нь дээ. Тоглоомны үнэ мэдээж тэнгэрт хадсан үнэтэй байх нь бас л тодорхой. Ер нь миний хувьд бараг л авах эсэх нилээн бүрхэг болоод явчихлаа. Энэний оронд бараг PC - ээ тоноглож эсвэл XBOX авсан нь дээр санагдаж байна шүү хэхэ.
Гэхдээ бидэнд нэг найдвар бий !!! Энэ бол Hacker - ууд. Тэд PSVITA - ын учирыг олж MEMORY - ноос тоглоом уншуулж тоглож болох аргыг олж чадвал бидний хувьд нар гийнэ л гэсэн үг. Үгүй бол тэгээд л одоо яадаг юм байгаан бүү мэд хэхэ, бүр хэлэх үггүй болчлоо. Зиа зиа юутайч PSVITA маань энэ сарын 27 - нд Японд худалдаанд гарна, тэгээд хэсэг хугацаанд юу болохыг харцгаая даа.


DEAR HACKERS. PLEASE TAKE CARE OF THAT FUCKING EXPENSIVE PSVITA AND MEMORY CARD :D
SINCERELY YOURS - TEAM GmZ
Written by :Iconic(GMZ)

1 comment: