Saturday, May 14, 2011

ene medeeg gamezees avlaa (gamez.mn) uuchlaarai

<><><><><><><><>ТОЙМ<><><><><><><><>

Польшийн видео тоглоом хөгжүүлэгч, хэвлэгч компани болох City Interactive-н өнгөрөгч оны өдийд гарч байсан Sniper: Ghost Warrior хэмээх толгоомыг бид сайн мэдэх билээ. Тэгвэл тун саяхан тус хамт олны зүгээс уг тоглоомын шинэхэн ангиа энэ зуны E3 шоуны дээр зарлах тухай мэдэгдсэн байна. Мэдээж өмнөх ангийнхаа sequel болон гарах уг тоглоом нь Crysis 2-г бүтээсэн CryEngine 3 дээр тулгуурлан хийгдэж байгаан байна. Флатформуудын хувьд мэдээж шилдэг гурвал болох PS3, XBOX360, болон PC дээр гарах нь тодорхой болсон шүү дээ.

Энэ зун болох томоохон шоу төслүүдийн нэг E3 дээр PS3 маш хямд үнээр зарагдах гэнэ. Мөн үүнээс гадна уг консулын тоглоомуудыг өөр хаа ч байхгүй үнээр танд худалдах гэнэ. Гайхалтай биш гэж үү? Даанч тэнд байж чадахгүй нь туйлын харамсалтай хэхэ. Өө мартах гэж байна. Уг хямдралыг санаачлагч бол мэдээж Sony-гийн хамт олон байх юм.

Өмнөх дугаарт Хүслэн маань мэдэгдэж байсан шүү дээ. Xbox Live-ийнхан видео тоглоомнууддаа салам хямдрал зарлаж байнаа гэж... Тэгвэл энэ удаад бас 4 гайхалтай тоглоом уг жагсаалтад нэмэгдлээ.
Vanquish $40
DiRT 2 $30
Velvet Assassin $20
Operation Flashpoint: Dragon Rising $20

Ubisoft-ын алдарт цуврал бүтээлүүдийн нэг Tom Clancy's Ghost Recon: Future Soldier аль хэдийнээ хөгжүүлэлтэнд ороод, бүр төгсгөл шатандаа ороод байсныг та бүхэн мэдэх бизээ. Хугацаа ёсоор бол энэ оны 4-р сард худалдаанд гарах байсан хэдий ч энэ оны эцэс хүртэл хойшлоод байсан билээ. Тэгвэл энэ хугацаа бас дахин сунгагдаж 2012 оны эхэн хүртэл хойшиллоо. Юу болсын бүү мэд... Магадгүй дараа оны хамгийн эхний час хийсэн Shooter тоглоом ч болох гээд байгаан билүү хэхэ

5th Cell-н энэ онд гаргахаар ажиллаж байсан Hybrid хэмээх XBLA Shooter төрөл жанрт хамаарах видео тоглоом ирэх он хүртэл хойшиллоо. Jeremiah Slaczka(5th Cell-н захирал) хэлэхдээ: Энэ ондоо багтааж гаргана гэж бодож байсан ч бид туршлага дутуу байжээ. Бидэнд суралцах зүйл маш их байна. Бусад гайхалтай тоглоомоос жишээ авах зүйл олон байгаа болохоор бид илүү сайн бүтээл болгохоор хугацааг нь хойшлууллаа хэмээсэн байна. Магадгүй түүний зөв биз. Хугацаанд баригдаж хийсэн юм хэзээ ч сайн байхгүй нь лавтай. За тэдэнд амжилт хүсээрэй гамерүүдаа!!!

Мөнхийн сэдэв болсон Дэлхийн 2-р дайны тухай өгүүлэх чанартай хэдэн видео тоглоомуудын нэгд зүй ёсоор тооцогдох Brothers in Arms-н шинэхэн анги тун удахгүй бидний гар дээр ирэхнээ. Энэ талаар уг тоглоомыг хөгжүүлэгч Gearbox-н нөлөө бүхий нэгэн эрхэм мэдэгдэл хийсэн байна. Тэгэхээр гарцаа байхгүй үнэн юм шүү.


<><><><><><><><>Онцлох Мэдээ<><><><><><><><>

За тэгэхээр энэ удаагийн хамгийн халуухан мэдээ маань Hitman: Absolution байлаа. Саяхан шинэхэн тоглоом маань талаархи теасер трайлер гарсан шүү дээ. Мөн бусад маааш олон мэдээ мэдээлэл гарсан байгаа шүү. Харин энэ удаад танд бүхнийг дэлгэхгүйээ. Surprise!!! хэхэ. Хэрвээ энэ талаар илүү ихийг мэдмээр байвал GaMeZ нэвтрүүлгээ сайн үзээрэй. Ганц Hitman ч биш өөр олон гайхалтай мэдээлүүд цаагуур чинь яваад л байгаа шүү!!!

<><><><><><><><>Шинэхэн зурагнууд<><><><><><><><>

Deus Ex: Human Revolution-с шинэхэн зурагнууд ирлээ
Darkness 2-ийн шинэ зураг
Red Faction: Armageddon шинэ зургууд
Dark Souls шинэ зурагнууд

No comments:

Post a Comment